Оросын цөмийн эсрэг тэмцэгч Олга Подосенова
"Urenco" уран баяжуулдаг компанийг дахин шүүхэд өгөв. Энэ удаа түүнийг
Германы мэргэжлийн өмгөөлөгч төлөөлж, мөн Германы цөмийн эсрэг хүчин
дэмжиж байна.
Германы Гронау хотод байдаг Urenco компани
уран баяжуулалтаас хог хаягдал болон ялгаран гарсан 27 000 тонн
ядуурсан ураныг 1999-ээд оны үед Томскийн ойролцоо Северскт ТҮҮХИЙ ЭД
нэрээр тээвэрлэн аваачиж ил задгай байрлуулсан байдаг. Энэ тухай Цөмийн
хаягдал-Хар дарсан зүүд баримтат кинонд ч гардаг.
Герман улсад
цөмийн хаягдал гадаад улс руу тээвэрлэх хуулиар хориотой. Тухайн үед
"Түүхий эд" гэсэн нэрээр Германы Засгийн газар зөвшөөрч, шүүх прокурор
мөн хэргийг хэрэгсээгүй.
Энэ удаа Германы шүүх, прокурор ураны
хаягдал бол ТҮҮХИЙ ЭД биш ЦӨМИЙН ХАЯГДАЛ гэж авч үзсэнээр энэ хэргийг
дахин нээж хэрэг үүсгэв.
http://www.taz.de/!150920/
No comments:
Post a Comment