АРЕВА БА УРАМИН #4
Жич: Энэхүү мэдээллийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц улсад 2015.06.11.-12 нд хийх айлчлалд зориулан цувралаар орчуулан түгээж байна.
#ElbegdorjInFranceJune2015
АНМоМ/ЦЭМХ
Жич: Энэхүү мэдээллийг Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Франц улсад 2015.06.11.-12 нд хийх айлчлалд зориулан цувралаар орчуулан түгээж байна.
#ElbegdorjInFranceJune2015
АНМоМ/ЦЭМХ
ДӨРӨВДҮГЭЭР ХЭСЭГ
Төрийн явдал уу?
Сүүлийн хэдэн сард Франц улсын хууль зүйн
салбарынхан Аревагийн араас эрчтэй мөшгиж байна. Хөрөнгийн бирж дээрх залилан, УраМин
компаний Төв Африкын БНУ дахь салбартай холбоотой асуудал зэргээс шалтгаалан Хууль
зүйн холбогдох албад шалгаж байгаа юм. Яг одоогоор асуудал ямар түвшиндээ явж
байна? Өмнөд Африкруу чиглүүлсэн, Аревагийн 3 тэрбум евроны хөрөнгө оруулалтыг
тайлбарлах тэрхүү ул мөр хэрхсэн бэ? Аревагийн өнгөрсөн 15 жилийн адал явдлын
хамгийн чухал тоо баримтыг та эндээс мэдээрэй.
Франц улсад өрнөх хууль зүйн явдал – Тулалдааны гурван фронт
Арева УраМинийг
худалдан авсан асуудалтай холбоотойгоор Франц улсын эдийн засгийн прокурорын
алба гурван хавтаст хэрэг нээгээд байна. Эхний хэрэг нь УраМинийг худалдан авах
үеийн залилан ба хахууль, хоёрдахь хэрэг нь санхүүгийн баланс хуурамчаар
үйлдсэн, гуравдахь нь Төв Африкын Бүгд Найрамдах Улстай холбогдсон авилгалын
хэргийн олон сэжүүрүүд юм.
Энэ түүх үнэхээр нүсэр том санагдам. Төрийн нэгэн компани (Арева) нэгэн хувийн компани (УраМин), түүний уурхайнуудыг 3 тэрбум еврогоор худалдан авсан ба тэдгээр уурхайнуудад хэзээ ч олборлолт явуулж байгаагүй тухай түүх юм, энэ хэрэг. Энэхүү худалдан авалт нь үнэн хэрэгтээ Өмнөд Африкт үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай болсон хахуулийн мөнгөө санхүүжүүлэх зорилготой хийгдсэн гэх сэжиг төрүүлж буй тухай таамаглалыг мэдээллэгчид болон мөрдөгчид дэвшүүлэв.
Татвар нуун
дарагдуулах явдал, эдийн засаг санхүүгийн салбар дахь авилгалын томоохон
хэргийг хариуцдаг Парис хотын Санхүүгийн шүүхийн прокурорт гурван хэрэг
шилжжээ.
УраМинийг 2007 онд худалдан авсан нь
Парисын
Санхүүгийн Шүүхийн удирдлага доор 18 сарын турш цагдаагийн урьдчилсан мөрдлөг шалгалт
явагдсаны эцэст 2015 оны 5 дугаар сарын сүүлээр залилан, татвар төлөгчдийн
мөнгийг зүй бусаар зарцуулсан, гадаад улсын албан тушаалтныг хахуульдсан
үндэслэлээр үл мэдэгдэх этгээдийн эсрэг хавтаст хэргийг нээжээ. Тус тусын
салбартаа мэргэшсэнээс гадна статусаасаа шалтгаалан хараат бус гэгдэх гурван
шүүгч, Рено Ван Рюмбэк, Клэйр Тепа болон Шарлот Билгэ, нарт хэрэг шилжив.
Арева УраМинийг 2007 онд Торонтогийн бирж дээр худалдан авахдаа залилан хийсэн эсэх, зүй бусаар олсон мөнгөө шилжүүлэхийн тулд энэ худалдан авалтыг зохион байгуулсан эсэх, энэ мөнгөөрөө Өмнөд Африкын албан тушаалтнуудыг хахуульдсан эсэхийг эдгээр шүүгчид тогтоох юм.
Санхүүгийн прокурор Эляан Улэттэд Санхүүгийн Цагдаагийн Газраас ирсэн тайланд УраМиний худалдан авалтад хууль ёсны бус мөнгөн шилжүүлэг хийгдсэн нь илэрсэн бололтой.
Шүүгчид мөд
удалгүй гадаад улсын хууль хяналтынхантай хамтран ажиллахаар хандах нь тодорхой
ба ингэснээр энэ асуудал олон улсын түвшиний асуудал болж хувирах нь
ойлгомжтой.
Хөрөнгийн бирж дээр залилан хийгдсэн үү
Дээр өгүүлсэн
цагдаагийн мөрдөн байцаалт дууссны дараа хоёр дахь хавтаст хэргийг “буруу
баланс ашигласан, буруу эсвэл залилангийн мэдээллэл тараасан, баримт бичиг
зассан, хуурамч баримт бичиг ашигласан мөн буруугаар түүнийгээ ашигласан” гэх
үндэслэлээр нээжээ. Энэхүү хэрэг Анн Лувержон ба түүний багийн үйлдэл байх
магадлалтай ба байгууллалгын санхүүгийн баланст дээрх хэргүүдийг 2011 он хүртэл
нуусан гэж таамаглав. Хэргийн явц 2014
онд шүүхэд шилжээд байгаа Аревагийн тухай тайлангаас хамаарна. Энэхүү тайланг төсвийн
захиран зарцуулалтыг хянах газар гаргасан байна. Төсвийн энэ алба балансад бүртгэлийн
худал бичилтүүд үйлдсэнийг
илрүүлжээ. Тодруулбал анхлан УраМинийг
худалдан авах үед, түүний дараа 1,2 тэрбум евро бүхий хөрөнгө оруулалтын үед,
эцэст нь нягтлах бодолтын аргаар алдагдалыг бичжээ. Эцсийн бүртгэлийн асуудалд ил
тодорхой эрсдэлийг зардлаар бүртгэлгүй санаатай хойшлуулсан гэж компаний
удирдлагыг буруутгаж байгаа. Арева компаний оффис болон Аревагийн хуучин дарга
Анн Лувержоны гэрт нэгжлэг хийснээр мөрдөн байцаалт эхэлжээ. Нэгжлэгийн үеэр 1
сая файлыг хураан авав.
Төв Африкын Бүгд Найрамдах Улс дахь авилгалын хэргийн сэжүүр
Төв Африк БН улсын
гаргасан нэхэмжлэлийн дагуу 2014 оны 11 сард Францын санхүүгийн прокурор мөрдөн
байцаалтын хоёр дахь хавтаст хэргийг нээжээ. 2015 оны 4 сард дээрх хэргийг
хараат бус шүүгч Рено Ван Рюмбэк, Клэйр Тепа нарлуу шилжив. Гомдлын цөм утга нь
2003 оноос 2013 онд Төв Африкын ерөнхийлөгч байсан Фрасуа Бозизе ба түүний
хамсаатнууд төсвийн мөнгөөр хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө Францад худалдан авсан
тухай юм. Үүний хажуугаар УраМиний ажиллуулдаг урааны уурхайнуудыг 2007 онд
худалдаж авсан Аревагийн төвөгтэй түүх өгүүлэгдэнэ.
Төв Африкын БНУ-ын өмгөөлөгч Уиллиам Бурдоны ярьж буйгаар УраМин компанид Бакума уурхайг 2006 онд маш хямдхан зарж чадсан ерөнхийлөгч Бозизе 5 дахин өндөр үнээр Арева худалдан авсныг дуулаад ихэд уурлажээ. Тиймээс 2008 онд Бозизед төлбөр төлөх тухай яригдаж, үүнийг тухайн үеийн ерөнхийлөгч Никола Саркозигийн 30 жилийн хамтрагч консерватив гишүүн Патрик Балканигаар дамжуулан гүйцэлдүүлэхээр болжээ.Төв Африкын улсад нэн даруй 10 сая евро төлөхөөр тохиролцсон бөгөөд ирээдүйн ашгийн урьдчилгаа болгон 50 сая еврог 2008-2012 оны хооронд зургаа таслан төлөх мөн урааны уурхайгаас олох ирээдүйн ашгаас 2% эзэмшихээр тохиролцжээ. Яриа хэлэлцээг бельги зуучлагч Жеорж Форрестоор дамжин явуулав.
Гэвч бодит байдалдаа Бакума уурхайд Арева хэзээ ч ураан олборлоогүй ба зарим нэг бэлтгэл ажил хийгдсний дараа 2012 онд уурхайг хаажээ. Нэхэмжлэхт өгүүлснээр 2010 он хүртэл дахин нэг төлбөр хийгджээ: 40 сая долларыг Франсу Бозизе, Патрик Балкани, Жеорж Форрест нар хуваан авсан тухай юм. Францын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба энэхүү хэрэг дээр гурван сар ажилласан байна. Цагдаа юу олж тогтоосон нь тодорхойгүй. Энэхүү мөрдөн байцаалтын явц хүнд хүчир, учир нь Төв Африк улсын нэхэмжлэх нь сонины нийтлэл, албаны бичгүүдээс өөр баримтгүй, нотолгоогүй.
Энэ хэргийг шүүгч Ван Рюмбек хариуцаж буй нь тохиолдлын хэрэг биш: парламентийн гишүүн Патрик Балкани нь Антилийн арал, Мароккод эзэмшдэг тансаг харшуудаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдэгдээгүй учир 2013 онд түүнийг мөнгө угаалт, хээл хахуулийн хэрэгт сэжиглэн, мөрдөх ажиллагааг энэ шүүгч хариуцаж буй.
Мөн Жеорж Форрестыг нь энэ асуудлын хажуугаар Аревагаас хамааралгүйгээр Намибд авилгал өгсөн үндэслэлээр шалгаж байгаа. Шүүх байгууллагын хүсэлтээр Францын Парламент 2015 оны 4 сард Патрик Балканийгийн гишүүний халдашгүй эрхийг хүчингүй болгов. Удахгүй тэрбээр шүүхийн хяналтанд орж, түүний Франц улсаас гарах эрхийг нь хаах магадлалтай.
Үүнээс гадна Ван
Рюмбек гурав дахь асуудал дээр ажиллаж буй: Никола Саркозигийн 2012 оны францын
ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагааны санхүүжилтийн сэжигтэй асуудал.
Өмнөд Африкын тухайх таамаглал
Арева яагаад ийм
хөнгөн хуумгайгаар 3 тэрбум еврог УраМин компанид хөрөнгө оруулсаныг дараах
таамаглал, баталагдаагүй ч, тайлбарлаж болох юм. Өмнөд Африкт атомын цахилгаан
станц барих зууны гэрээ хийнэ гэдэгтээ найдаж, хэрэгжүүлэхийн тулд урьдчилгаа
хар дансны мөнгөө бэлдэх зорилготой байсан гэх таамаглал юм.
Үнэндээ Арева
яагаад 1,8 тэрбум еврог худалдан авахад, 1,2 тэрбум еврог ямар ч эргэлзээгүй
бага үнэлгээтэй компанид хөрөнгө оруулалт болгож, хэзээ ч ураан үйлдвэрлээгүй
уурхайд зарцуулсан бэ гэдэг асуулт тавигдах ёстой. Яагаад өнөөдрийг хүртэл
уурхайг ядаж олборлох түвшинд хүргэж бэлтгэсэнгүй вэ?
2007 оны 7 сард
төлсөн худалдан авалтын үнэ эргэлзээгүй өндөр өртөгтэй байна: Татварын диваажин
Виржиний арлуудад бүртгэлтэй УраМин компани жилийн өмнө л Торонтогийн бирж дээр
уг үнээс тав дахин бага үнэлэгээтэй байв. Төсвийн хорооны тайлангаас харвал
удаах жилүүдэд нь эргэлзээ нэмэгджээ: Уурхайн урааны жинхэнэ нөөц, хүдэр дэхь
урааны агууламж, техникийн хувьд боломжтой эсэх, олборлолтын эдийн засгийн үр
ашиг зэрэгт эргэлзэх болов. Тэгсэн хэдий ч Арева Африкын гурван уурхайд маш их
хэмжээтэй хөрөнгө оруулжээ.
Энэ нь олон
ажиглагчийг дараах дүгнэлт гаргахад хүргэв: Өмнөд Африкыг хахуульдах мөнгөө
бэлтгэхийн тулд хуурамч худалдааны гэрээ хийсэн. Улсаа хараат бус болгох
сонирхолтой Табо Мбекигийн засаглалд зориулсан хар дансны мөнгө бөгөөд Ареватай
100 тэрбум евроны өртөг бүхий зууны гэрээ хийх зорилготой байсан тухай тэд
хэлэв.
Мбеки нь Нелсон Манделагийн залгамжлагч ба Мандела шиг Африкын Үндэсний Конгресс Намд харьяалагддаг, 1999-2008 онд солонгорсон мэт олон үндэстний тэргүүн нь байв. Өрсөлдөгч Жэкоб Зүма нь түүнийг суудлаас нь түлхснээр Аревагийн мөрөөдөл талаар болжээ. Эцэст нь Арева Өмнөд Африк Улсад нэг ч АЦС барьсангүй.
Төгсгөлдөө бүтэлгүйтсэн энэхүү авилгалын хэргийн таамаглалыг Марк Эшонжер өгүүлсэн юм. Асуудал дэгдэх нь тодорхой болоход компаний зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, хувийн мөрдөгч Эшонжерийг Арева хөлслөн, компанидаа дотоод шалгалт 2010 онд хийлгэжээ.
Нэр төрийг нь
гутаасан хэргээр Анн Лувержон шүүхэд Эшонжерийн эсрэг нэхэмжлэх гаргасан ч
ялаагүй. Дахин заргалдахаас А.Лувержон татгалзжээ. Эшонжер өөрийгөө хэргийг илчлэгч гэж үзэж байгаа ба шүүх ажиллагаанд хамгийн чухал гэрч нь юм.
Үүнээс гадна “Радиоактив”
(2014) романы зохиолч Вансон Крузе тэрхүү мөнгө Өмнөд Африкт авилгал өгөх зорилготой байсан тухай онолыг дэвшүүлжээ. Крузе өөрийгөө
Африк тивийн эксперт гэх ба үйл явдлын баатруудтай, ялангуяа Өмнөд Африкын
ерөнхийлөгч Бозизегийн хуучин зөвлөх пакистан Сайфий Дурбартай холбоотой гэж
мэдэгдэв. Энэ гэмт хэргээр дамжин баяжсан хэмээн сэжиглэгдэж буй Дурбар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба авилгалын түүхийг
илчилдэг нэгэн.
Мөн аль 2012 онд Африкын сонингуудад таамаглалууд нийтлэгдэж эхэлсэн. Ялангуяа Өмнөд Африкын нэр хүндтэй “Mail and Guardian” сонинд нийтлэл гарчээ. Энэ хэргийг сурвалжилсан дээрх сонины сэтгүүлчдийн нэг энэхүү хэрэгт өнөөдөр хүртэл хууль шүүхийн ямар нэгэн арга хэмжээ огт авагдаагүй талаар өгүүлжээ.
Арева ба УраМиний товч түүх
2001.09.01
Арева концерн үүсгэн байгуулагдав (Кожема, Фраматом, CEA-Индустри гурвын
нэгтгэл)
2002 он 02 сар
Өмнөд Африкын ерөнхийлөгч Табо Мбекигийн үүсгэн байгуулсан Олон Улсын
Хөрөнгө Оруулалтын Зөвлөлд Анн Лувержон гишүүн болов. Энэ зөвлөлд уул уурхайн
АнглоГолд Ашанти компаний дарга Сэм Жона мөн л гишүүн.
2006 он 03 сар
УраМинийн ТУЗ-ын гишүүн Сэм Жона ТУЗ-ын дарга болов.
2006 он 10 сар
Сэм Жона УраМин компанийг 470 сая доллараар худалдаж авахыг Анн Лувержонд
санал болгосон ч удалгүй санлаа буцаан татав.
2006 он 12 сар
УраМин
Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаа мэдэгдэв.
2007 он 3 сар
Хөрөнгийн биржд
бүртгэлтэй УраМин компаний капиталын 5,5% Арева худалдан авав.
2007.06.15
УраМинийг 2,5 тэрбум
доллараар (1,8 тэрбум еврогоор) Арева худалдан авснаа мэдэгдэв.
2007 он 11 сар
Өмнөд Африкын
цахилгаан үйлдвэрлэгч Эском компани хоёр АЦС барих тендэр зарлав. Энэ төслийн
талаар олон нийт 2007 оны эхээр мэдсэн байлаа.
2008 он 2 сар
Өмнөд Африкт 12 EPR
даралтат усан реактор нийлүүлэл санал Арева гаргав (уг нь 2 ш-ийн тендэр
зарлагдсан).
2010 оны эцэс
Бакума уурхайд ураан олборлох төлөвлөгөөгөө
Арева мэдэгдэв (Төв Африкын ерөнхийлөгч Бозизетэй тохиролцсноос 2 жилийн дараа).
Гэвч 2011-11-03 өдөр урааны үнэ унасан гэх шалтгаанаар уурхайг хаав. 2012 оны 6
сард уг газрыг босогчид цөлмсөн бөгөөд 2012 оны 9 сард Арева Төв Африкаас гарч
буйгаа мэдэгдлээ.
2011.06.21
Анн Лувержоны албаны хугацаа дуусч түүний
оронд Люк Орсель Аревагийн ТУЗ-ын дарга боллоо.
2012.12.12
Арева 2011 оны
санхүүгийн тайландаа УраМиний хувьцааны хувьдаа 1,460 тэрбум евро, 2010 оны
санхүүгийн тайландаа 426 сая долларын евроны өглөг зардал тусгаснаа зарлав.
2015.03.04
Арева 2014 онд 4,8 тэрбум евроны алдагдал хүлээснээ
зарлалаа.
Эх сурвалж:
http://www.arte.tv/sites/de/story/reportage/zeitbombe-der-franzoesischen-atomindustrie/#eine-staatsaffaere
https://www.youtube.com/watch?v=wIoCWQ9xGak
No comments:
Post a Comment