Search This Blog

Monday, December 22, 2014

Герман улсын цахилгааны экспорт энэ жил дахин шинэ рекорд тогтоож байна.

Герман улсын цахилгааны экспорт энэ жил дахин шинэ рекорд тогтоож байна. Энэ жил 2010 онтой харьцуулахад цахилгааны экспорт 2 дахин өссөн бөгөөд цаашид дараах графикийн дагуу өсөхөөр байна.

Герман улсын цахилгааны ИЛҮҮДЭЛ нь Монголын эрчим хүчний бүх хэрэгцээтэй харьцуулахад 4-5 дахин их байна.

Харин Герман улсын эрчим хүчний хэрэгцээ нь Монголтой харьцуулахад бараг 1000 дахин их юм.

Эрчим хүчний ийм их хэрэглээтэй Герман орон АЦС-аас татгалзчихаад өөрсдийн хэрэгцээгээ хангаад бас экспортлоод байхад Монгол улс АЦС барихгүй бол хөгжихгүй гэж ярих ямар логик вэ? Бас нар, салхигүй шахуу бүүдгэр Герман сэргээгдэх эрчим хүчээр Монголын эрчим хүчний хэрэглээнээс 30 дахин илүү эрчим хүч гаргаж авч байхад нар салхиар дутаагүй бид АЦС яриж суух ямар логик вэ?

No comments:

Post a Comment