Search This Blog

Thursday, December 11, 2014

Б.Болор гишүүн,М.Зоригт гишүүн хоёрын аль "зөв хүн" бэ?

Anti Nuclear Movement Mongolia page golomt.org shared Bor Losol's status.

Б.Болор гишүүн,М.Зоригт гишүүн хоёрын аль "зөв хүн" бэ?
Аав, өвөө хоёр зөв явах ёстой гэж их зааж сургадагсан. Зөв л явах юм бол нутаг, уул, ус чинь чамайг байнга харж явна шүү гэж захидаг байлаа. Би аав, өвөө хоёрынхоо хаана нь ч хүрэхгүй. гэж 3 үеийн сайдын хүү Б.Болор гишүүн болоод ярилцлага өгч байжээ.
Сая шинэ ЗГ -бүрэлдүүлэх УИХ-ын чуулган дээр уул уурхайн сайдаар томилогдож буй Жигжидээс Архангайд ураны хайгуул,олборлолт хийх лицензыг цуцлахыг хүсэж байна.Хэрэв ийм амлалт өгвөл таныг дэмжинэ.Хэсэг хүмүүс уран хоргүй мэт худал ярьдагаа болиорой! Хэрэв Архангайд ураны үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм бол хөндлөн хэвтэнэ шүү гэж хэллээ. Архангайд ердөө 2-хон зөвшөөрөл байгаа.
Нутаг усаа ингэж өмөөрч байгаад нь талархаж байгаа юм.

Хүний хүү нутаг усаа ингэж Төрийн хамгийн том сэнтийгээс өмөөрч өмөлзөж байхад, Манай нутгийнх гэх М.Зоригт ураан хоргүй ухаж байж л хөгжинө.Би Мардайн ураны уурхайд ороод "өнөөх шар нунтагийг барьж үзсэн хүн зүгээр л байна". Уран хортой гэж ярьдаг хүмүүс болиорой,тэд бол гадаадын тагнуул гар хөл болсон хүмүүс гэж ярьж байх юм.Гэтэл Сүхбаатар аймгийн ихэнх нутагт 20 лицензтэй байхад цөөлөх байтугай Ареватай хамтарч эрчимжүүлэх ажиллагааг явуулж байгаа хүн дээ?

No comments:

Post a Comment