Search This Blog

Sunday, October 19, 2014

Бага түвшингийн цацрагийн нөлөө Фукушима-д

 2014.10.01
 Nuclear Watch: Fukushima Timothy Mousseau Impact of Low -Level Radiation http://besobernow-yuima.blogspot.jp/2014/10/nhk.html
Nuclear Watch: Fukushima Timothy Mousseau Impact of Low-Level Radiation 10/1/2014 https://www.youtube.com/watch?v=iU_jwjtoMTU&list=UUXVk0fj8eh6HxP_d3TvnH7g
Гадаадын ба Японы эрдэмтэд Фукушима-гийн ойгоор дамжиж эд мөрийн баримтыг олохоор хайж хаягдсан талбайгаар хэсэж байна. Тэд гэмтсэн АЦС-аас гарсан цацраг нь тэндхийн амьтан, шавьжид хэрхэн нөлөөлж байгааг олж харах гэж оролдож байна. Мөн зарим нь цацрагийн түвшин бага байхад ч цацрагийн бохирдол организмд яаж нөлөөлж байгаа бол гэдэгт онцгой анхаарал хандуулж байна. Биологич Тимот Муссо-гийн Фукушима дэх ангуучлалын алдаа нь түүний Японд өнгөрүүлж байгаа цаг хугацааны ихэнхийг эзэлж байгаа ажээ. АНУ-ын эрдэмтэн Фукушима Дайчи-гийн атомын цахилгаан станцаас 30 орчим км зайнд өөрийн зөөврийн лабораторийг байрлуулжээ. Тэгээд шавьж, шувуу, бусад организмуудад цацрагийн өөр өөр түвшин хэрхэн нөлөөлж байгааг олж мэдэхийн төлөө ажиллаж байна. "Зарим организмууд цацрагийн үр дагаврыг харуулж байна гэж санагдаж байгаа боловч харин бусад нь ямар ч шинж тэмдэг харуулахгүй байна" гэж Өмнөд Каролина мужийн их сургуулийн профессор Тимот Муссо үзжээ. Энэ АЦС-ын ослоос хойш хэдхэн сарын дараа буюу 2011 оны 6-р сард Муссо болон түүний нөхөд ирж эдгээр шинж тэмдгүүдийг хайж эхэлсэн байна. Тэд дахин Фүкүшима мужид ирж 400 байршилд судалгаагаа дахин үргэлжлүүлж байна. Тэд бусад олон зүйлсээс гадна цацрагийн төрөл ба түвшингийн өмнө тэмдэглэглэсэн үр дүнгүүдэд гарсан өөрчлөлтүүдийг бүртгэж байгаа юм. Муссо бага түвшний цацраг туяаны улмаас учрах нөлөөг илүү сонирхож байна. ("Тэдгээр нь өчүүхэн жижиг байж болох юм. Тэд маш их том биш байж болох юм. Гол нь тэд хэмжиж болохуйц, бодитой байна.") Энэ нь л бидний мэдэхийг үнэхээр хүссэн зүйл маань юм. Тэдгээрийн утга нь хэд байвал талбайг аюултай, аюулгүй гэж тооцож болох бол?" гэж Муссо бодолхийлж байна. Япон дахь судалгаагаа Муссо Украйнд 14 жил явуулсан судалгаандаа тулгуурлаж явуулж байна. Тэр Чернобылийн зэрэмдэг болсон АЦС-ын орчимын эзгүй газар нутгийг судалж байжээ. Тэр ч бүү хэл бага хэмжээний цацраг нь маш олон тооны шувуу, хөхтөн амьтдад сөрөг нөлөө үзүүлсэн байгааг болон төрөл бүрийн организмуудын хөгжилд саад бэрхшээл учруулсаныг олж ажигласан байна. "Энэ бүхэн нь ийм цацрагийн их доогуур түвшинд амьдарч байгаа хүн амд хойшид юу тохиолдож болохыг урьдчилан таамаглах зарим чадамжийг олгох юм." гэж Муссо үзэж байна. Крейг Дейл / NHK WORLD : "Цөмийн ослын үр нөлөөг судалж байгаа эрдэмтэд Ослын загвар гаргаж авахыг хичээж байна. Тэд цацрагийн янз бүрийн түвшин нь биологийн зөвхөн төрөл тус бүрд төдийгүй, бас хүнсний бүх гинжин хэлхээнд хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоохыг хүсэж байна." Японы энтомологич Ёшико Аябе нь Фукушима-д ой цэвэрлэхдээ дээж цуглуулан ажиллаж байна. Ёшико Аябе / Нагоя их сургууль "Би бага бохирдсон газар нутагт хайх хэрэгтэй гэж бодож байна." Аябе лабораторидаа ой дэх хүнсний гинжин хэлхээгээр цацраг өөрийн дээшлэх замыг хэрхэн гаргаж байгааг харуулах зургийг тодорхойлохоор ажиллаж байна. Фүкүшима Дайчи АЦС-ийн цацраг идэвхт хэсгүүд модны дээрээс унаж, хөрсөнд нэвтэрч орсон байна. Ургамалууд нь тэдгээрийг өөртөө шингээж авдаг. Дараа нь тэдгээр ургамлыг шавьжууд идэж, бусад шавьж эдгээр шавьжуудыг иддэг байна. Аябе-гийн судалгааны үр дүнгээс харахад бохирдол нь өт, хүрэлзгэнэ болон хөхтүрүүнд харьцангуй бага байдаг байна. Харин хүнсний гинжин холбооны оройн хэсгийн махчин аалзуудад өндөр байна. Энэ бүхэн нь ойн экосистемд ямар учир холбогдолтой болохыг тодорхойлохын тулд судалгааг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай байгааг тэр хэллээ. Ёшико Аябе / Нагоя их сургууль : "Бидэнд Чернобылийн талаар мэдээлэл байдаг ч Фукушима-гийн тухай байдаггүй. Нөхцөл байдал нь ижилхэн байгаа гэж үү ?. Бид үүнд хариулт авахын тулд судлах ёстой юм." Фукушимагийн цөмийн ослын нөлөөг зөвөөр ойлгохын тулд энэ нарийн ажилд арав хүртэл жил ч зарцуулагдаж болзошгүй юм гэж Тимоти Муссо хэллээ. Тэр энэхүү судалгаанд илүү их хөрөнгө оруулахыг уриалж байна. Тимоти Муссо / Өмнөд Каролина мужийн их сургуулийн профессор : Хүмүүс хариулт авахыг хүссээр байгаа "Энэ тархсан цацраг хэр их нөлөө үзүүлж байгаа бол?" гэсэн асуултанд үнэхээр бид л хариулж чадах юм. Тэгээд байгальд техникийн гамшиг хэрхэн тоглож байгааг ажиглахын тулд, энэ дүүрэгт амьдарч байгаа хүмүүст энэ нь юунд хүргэж болохыг ойлгоход нь туслахын тулд, хариултаа хайж олохын тулд Муссо Фукушима-д буцаж ирсээр байх болно.

No comments:

Post a Comment