урааны уурхайгүй, цөмийн хаядалгүй, АЦС-гүй, цөмийн циклгүй Монголын төлөөх aктивистуудын эрхэлдэг албан ёсны блог
Search This Blog
Thursday, October 16, 2014
“ Цөмийн энергийн станцын гэмтлээс үүсэх эрсдэл бол том хэмжээний дайны адил зүйл юм”
Өмнөд Солонгосын өдөр тутмын Ханкёре сонин. 2014 оны 10 сарын 13ны өдөр.
Японы өмнөх Ерөнхий сайд Кан Наото Солонгост зочлов “ Цөмийн энергийн станцын гэмтлээс үүсэх эрсдэл бол том хэмжээний дайны адил зүйл юм”
--------------------2011 оны 3 сарын 11нд, Фүкүшимагийн цөмийн энергийн станцын ослын үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Кан Наото гуай Пёнчан Алпэнсиа (Resort Alpensia Pyeongchang) амралтын газар Ханкёрэ сонинд ярилцлага өгөхдөө “Цөмийн энергийн станцын ослоос үүсэх эрсдэл бол том хэмжээний дайны адил зүйл юм” гээд цөмийн энергээс татгалзахыг онцоллоо. (Гооглийн орчуулга)
“ Цөмийн энергийн станцын ослоос үүсэх эрсдэл бол том хэмжээний дайны адил зүйл юм. Хамгийн хүнд үе тохиолдоход л 250 км-ийн тойрогт байх хүмүүсийг бүгдийг нүүлгэх шаардлага Япон гэлтгүй бүх цөмийн станцуудад адил тавигдана. Энэ үнэнийг Өмнөд Солонгосын ард түмэнд мэдээлэх нь Япон улсын хамгийн өндөр хариуцлагатан байсны хувьд, мөн Фүкүшимагийн цөмийн станцын ослыг биеэрээ туулсан миний үүрэг юм.
Фүкүшимагийн цөмийн станцын ослийн үеийн Японы Ерөнхий сайд Кан Наото гуай 10 сарын 10нд Биологийн олон янзын гэрээ батлах 12 дахь хурал болж буй Пёнчанд Солонгосын Ханкёрэ сонины сурвалжлагчид “ 2011 оны 3 сарын 11ний Фүкүшимагийн ослоос өмнө би цөмийн станц бол аюулгүй байдлыг сайтар хангаж ашиглах боломжтой зүйл гэж итгэж байсан. Гэвч тэр өдрөөс хойш миний бодол 180 градус эргэсэн.” гэж ярив.
Кан Наото гуай, Солонгосын иргэдийн нэтворк болон Нэгдсэн үндэсний байгуулгын дэргэдэх Биологийн олон янзын гэрээ-10 жил хэмээх японы иргэдийн нэтворкын хамтарсан “ Биологийн олон төрөл ба Цөмийн цацраг” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, яриа хийхээр энэ өдөр Пёнчанд хүрэлцэн ирэв.
Тэрээр анх удаа байгаль хамгаалах сайн дурынханы зохиосон үйл ажиллагаанд оролцож цөмийн энергийн эсрэг уриалахаар Солонгосд ирсэн юм.
“ Фүкүшимагийн үеийн Ерөнхий сайдын байр сууринаас үгээ хэлье. Газар хөдлөх, цунамигийн аюулыг хэн ч урьдаас мэдэж сэргийлэх боломжгүй. Харин цөмийн станцын аюулаас сэргийлэх боломжтой.
“ Фүкүшимагийн ослоос хойш миний бодол өөрчлөгдсөн. Цөмийн энергээс татгалзаад, дахин сэргээгдэх хүчний энэргийн бодлогыг хэрэгжүүлбэл Япон улс 10 жилийн дотор цөмийн энергийн хэрэглээг зогсоож чадна. Солонгост цөмийн станцын осол үүссэн үед Солонгосын хойг тал нь тэр чигээрээ аюулд өртөх болно. Цөмийн зэвсгийг түгээхийн эсрэг гэрээ шиг цөмийн станцыг түгээхийн эсрэг гэрээтэй байх шаардлагатай гэж бодож байна.
Асуулт
- Фүкүшимагийн ослийн үед хамгийн шийдвэрлэх тушаалыг гаргах шаардлагатай албанд байсны хувьд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
Хариулт
- Тэр үед би, хэрвээ Чернобелийн осол шиг олон хүний амь насанд аюул тулгарвал бүх хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж шийдсэн байсан. Ослын байдал хяналтаас гарч Токио болон 250 км-ийн тойрог дотроос хүмүүсийг нүүлгэх арга зам хүртэл төлөвлөгдсөн байсан ба тэр үед хэдий хэмжээний тойрог дахь хүмүүсийг нүүлгэх вэ, амиа насаа үл хайрлан хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ гэдгийг шийдэх зэрэг нь хамгийн хүнд асуудал байсан.
Асуулт
- Фүкүшимагийн ослын цацрагын нөлөөнд хяналт тавьж чадаж байгаа юу?
Хариулт
- Токиогийн цахилгаан дулааны алба Фүкүшимаггийн станцын бохирдсон усыг танканд хийж далай руу бараг хийхгүй байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үнэн хэрэг дээрээ зохих хэмжээгээр далайд урсгаж байх магадлал бий.
Асуулт
- Цөмийн энергээс бүр мөсөн татгалзах талаар хүчтэй яригдаж байгаа ч энэ нь хир зэрэг боломжтой гэж харж байна вэ?
Хариулт
- Сүүлийн 2 жилийн Японд нэг ч цөмийн станц ажиллуулахгүйгээр хэрэгцээт энергээ хангаж чадаж байгаа. Би, энэ чигээрээ бүх цөмийн станцаа зогсоох хэрэгтэй гэж бодож байна. Намайг ерөнхий сайд байхад баталсан сэргээгдэх эрчим хүчийг худалдан авах үнийг тогтворжуулах арга хэмжээ авснаар энэ бодлогын хүрээнд өнгөрсөн 2 жилд цөмийн 15 станцад үйлдвэрлэх хэмжээний буюу 70 сая киловаттын сэргээгдэх эрчим хүчний саналыг шийдэж өгсөн. Энэ байдлаараа үргэлжлүүлбэл цөмийн станцад үйлдэрлэдэг байсан энергийг сэргээгдэх эрчим хүчээр 10 жилийн дотор үйлдвэрлэдэг болох боломжтой.
Асуулт
- Солонгос улс салхи, нарны энерги ашиглах боломж тийм ч сайн биш тул цөмийн энергийг багасгах боломж муу гэж бодож байна?
Хариулт
- Солонгос бас Япон шиг эргэн тойрондоо далайгаар хүрээлэгдсэн ба нарны тусгал мөн адил хэмжээтэй гэж бодож байна. Сэргээгдэх энергээ ихэсгье гэж хичээвэл Солонгос ч бас янз бүрийн боломжуудыг нээж харж чадна гэж бодож байна. Засгийн газраас цөмийн станцаар хэрэгцээт энергээ хангаад байвал хэн ч сэргээгдэх хүчинд хөрөнгө хаяхгүй, янз бүрийн боломжуудыг нээе гэж бодохгүй.
Асуулт
- Солонгосын зүүн далайн эрэгт Самчёкт цөмийн станц байгуулахыг нутгийн иргэд л хүчтэй эсэргүүцэж байгаа ба 200 км зайтай нийслэл болон том хотууд энэ тал дээр тэгтлээ их санаа тавихгүй байгааг юу гэж бодож байна?
Хариулт
- (Кан Наото гуай цүнхнээсээ өөрийнхөө бичсэн Фүкүшимагийн ослын тухай номоо гаргаж ирээд цөмийн цацрагын тархалтыг харуулсан газрын зургтай хуудсыг үзүүлээд) Фүкүшимад хамгийн хүнд нөхцөл үүсэж цацраг тархвал 250 км-ийн тойрог доторх бүх хүнийг нүүлгэх шаардлагатай байсан юм. Энэ нь японы газар нутгийн 3-ны 1 ба японы нийт хүн амын 40 % буюу 50 сая хүн нүүлгэх хэрэгцээ гарах байсан юм. Имй том эрсдэл бол томоохон дайны үед л үүснэ.
Хэрвээ, Солонгост ийм осол гарвал Солонгосын тал хойг тэр чигээрээ аюулд өртөх болно. Энэ аюулын хэмжээг бодоход томхон хотууд бас санаа тавихгүй байж болно гэж үү ?
Асуулт
- Солонгос, Хятад улсууд цөмийн энергийг нэмэгдүүдэх бодлогоо явуулсаар байна. Цацрагын аюул өөрийн улсын хилээс давж тархахаас сэргийлж олон улсын хамтын ажиллагаа бас хэрэгтэй бус уу?
Хариулт
- Цөмийн зэвсэг, цөмийн бодисын түгээх тараахыг зогсоох гэрээний адил цөмийн энергийг түгээхийг зогсоох гэрээ бас гаргах хэрэгтэй гэж бодож байна. Ядаж тодорхой нөхцөл шаардлагыг биелүүлэхгүй бол цөмийн станц барих эрхгүй байх, эсвэл цөмийн станцыг ажиллуулах эрхийг хасах гэх мэт олон улсын хэмжээнд мөрдөгдөх дүрэм журамыг зохиох шаардлагатай.
Асуулт
- Цөмийн энергийн бүр мөсөн устгах ажиллагааны хамгийн том саад юу вэ?
Хариулт
- Японд байдаг Цөмийн энергийн тосгон гэдэг нэртэй мафи бүлэглэл нь цөмийн энергийг дэмжиж ихээхэн хүч хөрөнгийг зориулж байна. Энэ бүлэглэл нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон засгийн газарт нөлөөлж олон тооны эрдэмтэдэд бас нөлөөлж байгаа нь хамгийн том саад юм. Цөмийн мафид ялагдахааргүй хүчтэй иргэний хөдөлгөөнүүдийг үүсгэж, Улсын их хуралдаа цөмийн энергийг эсэргүүцдэг гишүүдийг олноор сонгож оруулах хэрэгтэй.
Кан Наото гуай мөн сурвалжлагчтай ярихдаа Фүкүшимагийн ослын үеийн ерөнхий сайдын хүвьд хэлэх үг байна гээд ...
“ Хар салхи, газар хөдлөх, цунами зэрэг байглийн гамшгийг бол сэргийлж чадахгүй ч цөмийн станцын аюулыг бол цөмийн энергийг ашиглахаа больчихвол сэргийлж чадна. Ард иргэд хамгийн шийдвэрлэх сонголтыг хийнэ” гээд цөмийн энергигүй дэлхийн төлөөх нийт иргэдийн болон иргэний хөдөлгөөнүүдийн гүйцэтгэх үүргийн чухлыг онцоллоо. Пёнчан, сурвалжлагч Ким Жёнс
orchuulsan Ch.E.
http://m.hani.co.kr/arti/society/environment/659413.html
Labels:
Солонгос
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment